Иргэний танхимд өнөөдөр /2015.06.16/ ЕБС, СӨББ-ын хамран сургах тойргийн шинэчлэн тогтоох асуудлаар нээлттэй хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт ЕБС, СӨББ-ын багш, эцэг эхчүүдийн төлөөлөл болох 130 гаруй хүн оролцож, сургууль цэцэрлэгийн хамран сургах тойргийн шинэчлэлд өөрсдийн саналаа илэрхийллээ.
Сургууль цэцэрлэгийн хамран сургах тойргийг 2001 онд шинэчлэн батласан байдаг юм байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл шинэчлээгүй учир хүн амын өсөлт, өнөөгийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээтэй холбогдуулан “Хамран сургах тойргийг шинэчлэн тогтоохоор олон нийтээр хэлэлцүүлж байгаа нь цаг үеэ олсон зөв ажил хэмээн үнэлж байлаа.
Хамран сургах тойргийн шинэчлэлийг 2015-2016 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхлэх нь цаашдын боловсролын шинэчлэлд ихээхэн ач холбогдол өгнө гэж зарим иргэд онцолж байсан бол ирэх хичээлийн жилээс зөвхөн 1 дүгээр ангийн суралцагчдыг хамран сургах тойргоор суралцуулж, цаашдын үр дүнгээс хамааран системтэй хэрэгжүүлэх саналыг ч гаргаж байв.
Мөн зарим сургуулиуд суралцагчдын тоо цөөн байгаадаа дүгнэлт хийж, багш нараа чадавхижуулах, ур чадварыг нь нэмэгдүүлэх, сургуулийн орчин нөхцөлд анхаарах зэргээр сургуулийн зүгээс тодорхой бодлого барьж ажиллах, аймаг орон нутгаас орон сууцны хороолол барьж буй компаниудад газар олгохдоо сургууль цэцэрлэг заавал барих үүрэг даалгаварыг өгдөг байх, цэцэрлэгийн зориулалттай байрнуудыг зориулалтаар нь ашиглах зэрэгт анхаарал хандуулахыг хэлэлцүүлэгт оролцогчдоос сануулж байв.
Хамран сургах тойргийн шинэчилэн тогтоосон байдалд сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар, багийн Засаг дарга нарын зүгээс олон санал гарлаа. Тэд багийн онцлог, сургууль цэцэрлэгийн байршил, суралцагчдын тоо зэргийг дахин судалж, хуваарилалтыг хийх нь зүйтэй гэж үзэж байв.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ЕБС-ийн нийт 18064 суралцагчидтайгаас төрийн өмчийн 14 сургуульд 17527 сурагч суралцаж байна. Үүнээс бага, дунд ангийн 12219 суралцагчдыг хамран сургах тойрогт хамааруулж үздэг ба 7072 сурагч тойрогтоо, 5147 сурагч тойргийн бус ЕБС-д суралцаж байна гэсэн тоон судалгаа гарсан байна. Дээрх тоо сургууль бүрт харилцан адилгүй байдаг. Тухайлбал: ОИЦ сургуулийн бага, дунд ангийн нийт 2656 суралцагчдаас 1456 сурагч /57%/ тойргийн бус, ЕБ-ын 15-р сургуулийн бага, дунд ангийн 1406 суралцагчдаас 876 сурагч /62%/ тойргийн бус, Од цогцолборын бага, дунд ангийн 2127 суралцагчдаас 695 сурагч /32%/ тойргийн бус байгаа нь эдгээр сургуулиудын хүчин чадлыг нэмэгдүүлж ачаалал ихэсгэж нэг бүлэгт ноогдох сурагчдын тоог өсгөж байгаа юм. Харин зарим сургуулиудын хувьд хамран сургах тойргийн сурагчид нь хамрагдахгүй байгаагаас болж сурагчийн тоо нь цөөрөх багшийн илүүдэл үүсэх хүндрэл учирч байна.
Цэцэрлэгүүдийн хувьд аймгийн хэмжээнд 2-5 насны 7917 хүүхэд байдгаас цэцэрлэгт 6415 хүүхэд хамрагддаг. 4444 хүүхэд хамрах тойрогтоо суралцдаг бол 1856 хүүхэд хамран сургах тойргийн бус байна. Энэ тоо нь цэцэрлэг бүрт харьцангуй байгаа юм. Тухайлбал 12, 23, 7, 1, 4, 5, 18 дугаар цэцэрлэгүүдэд 40% дээш харъяаллын бус хүүхдүүд хамрагдаж ачаалал үүсгэж байгаа аж.
Х.Соёл-Эрдэнэ