Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Манлайлал 2015 хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

2015-06-17

     Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс санаачлан, дүүргийн Залуучуудын холбоо, Дэлхийн сэтгэлгээ академи, Хүүхэд залуучуудын хөгжил дэвшлийн төв" ТББ байгууллагуудтай хамтран дүүргийн 1, 12, 18 дугаар хороодын ИНХ-ын тэргүүлэгчид, Иргэний танхимын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт "Манлайлал-2015" сургалт, хөтөлбөрийг 2015 оны 05 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 17-ны хооронд амжилттай хэрэгжүүлж, зохион байгууллаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр зорилтот хороодын ажлын албаны ажилтнуудын хоорондын уялдаа холбоо сайжрах, багаар хамтран ажиллаж сурах, тэдний ажиллах ур чадвар хөгжих ажлын бүтээмж нь нэмэгдэх, иргэдэд төрийн бүхий л үйлчилгээг чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэх зэрэг олон давуу талуудтай юм.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%