Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2015-06-19

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 08 дугаар хуралдаан 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, 5 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар "Дүүргийн Иргэний бүртгэлийг сайжруулах талаар зохион байгуулж буй ажил, цаашид анхаарах асуудлын тухай” дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга Г.Баатарзориг, "Дүүргийн Статистикийн хэлтсийн мэдээллийн тухай" дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Нарантуяа, "Дүүргийн ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, “Тэнгэрийн хаанчлалын хүмүүс” христийн сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн тухай Сүмийн тэргүүн Х.Охио, “Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах  тухай" Засаг даргын саналыг ЗДТГ-ын Иргэдийн санал хүсэлт, гомдол, шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%