Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Жишиг 25 дугаар хороолол”-ын дэд бүтцийн ажил дуусчээ

2015-06-22

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа 251 айлын амины орон сууцны 25 дугаар хороололын ажил дуусах шатандаа оржээ.

Уг хорооллыг Монгол Улсын Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн ЗДТГ, Захирагчийн алба, Газрын харилцаа, Барилаг хот байгуулалтын газар хамтран зохион байгуулж эхлүүлсэн. Энэхүү хороолол нь 26 га газрыг эзэлж байгаа бол газрыг нь иргэдэд аймгаас үнэгүй олгож харин газар доорх инженерийн шугам сүлжээг нь иргэдийн хөрөнгөөр шийдвэрлэсэн байна. Энэ ажил өнгөрсөн оны хавраас эхлэж дулаан, цэвэр, бохир ус ариутгах татуургын шугамын угсралт, цахилгаан хангамжийн төв шугамын ажлууд бүрэн хийгджээ.

Дулааны улирал эхлэснээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж нэгдсэн хашаажуулалт, гадна цахилгаан хангамжийн ажлыг хийж дуусгасан. Хорооллыг барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Дархан-Уул аймгийн “Бурхант Хясаат” компани ажиллаж байна.

Аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэн Д.Өлзийтогтох:-“Энд газар авсан иргэд найман загварын амины орон сууцны загвараас сонголтоо хийж барилга байшингаа барих ёстой. Иймээс иргэдэд мэргэжлийн байгууллагуудын тооцоо судалгаатай хийгдсэн зураг төслөөр шугам сүлжээгээ татсан газар дээрээ хүссэнээрээ бүтээн байгуулалтаа өрнүүлэх боломжтой” гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%