Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Адуунчулуун уурхайн захирал Б.Шатар Аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл хүртлээ.

2015-06-22

                            Өнгөрч буй долоо хоногт Дорнод аймгийн ууган Адуунчулуун нүүсрний уурхай байгуулагдсаны 60 жилийн ой тохиолоо. Ойн баярын хүндэтгэлийн хуралд аймаг орон нутгийн удирдлагуудаас гадна МУ-ын ЗГ-ын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, Ашигт малтмалын газрын дэд дарга н.Амарсайхан, “Шивээ-Овоо”, “Шарын гол”, “Багануур” ХК-ийн удирдлагууд, Адуунчулуун уурхайд ажиллаж байсан үе үеийн ахмад уурхайчид хүрэлцэн ирж оролцлоо. Мөн үеэр Салбарын болон аймгийн шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнасан юм. Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын даргаас “Адуунчулуун” ХК-ийн  Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Адуунчулуун” ХК-ийн захирлаар сонгогдон,  уул уурхайн салбарт 50 дахь жилдээ тасралтгүй ажиллаж, Дорнод нутгийн хөгжил, уул уурхай, эрчим хүчний салбарт оруулж байгаа үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Б.Шатар даргад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүндэт өргөмжлөл гардууллаа.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%