Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Авлигагүй аймаг-Иргэдийн оролцоо” сэдэвт дэвтэр аялууллаа

2015-06-23

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг сурталчлах, авлигын хор уршгийг таниулах, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх талаар сум, байгууллагаас зохион байгуулж байгаа ажлыг эрчимжүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор “Авлигагүй аймаг-Иргэдийн оролцоо” сэдэвт дэвтрийг 27 сум, 26 хэлтэс агентлагийн дунд 2015 оны 06 сарын 22-2015 оны 09 сарын 25-ны хооронд аялуулахаар аймгийн Засаг даргын 2015 оны А/282 тоот захирамж гарлаа. Эхний 7 дэвтрийг Алтанбулаг, Архуст, Батсүмбэр, Бүрэн сумд, Хүнс хөдөө аж ахуйн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хүүхдийн сувилгаа чийрэгжүүлэлтийн төвд гардуулан аялуулж эхлээд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%