Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Конрад-Аденауэр Сангийн шинэ суурин төлөөлөгч Д.Шмюкинг Иргэний Танхимтай танилцав

2015-06-24

        Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин нар /2015.06.23/  ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн шинэ суурин төлөөлөгч Д.Шмюкинг хүлээн авч уулзав.
       Ноён Д.Шмюкинг, аймгийн удирдлагууд цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэв. Тэрээр Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд хамтран ажиллагч байгууллагуудтайгаа танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцах зорилготойгоор дээрх уулзалтыг зохион байгуулж байгаа аж.


       
     Уулзалтаар аймгийн Иргэний танхимаас зохион байгуулж буй хэлэлцүүлэг түүний үр дүнгийн талаар танилцуулж, шууд ардчилал, иргэдийн оролцооны чиглэлээр сүүлийн жилүүдэд яригдаж буй асуудлуудыг хөндөн ярилцаж, түүнийг ул үндэстэй судалж зөв хөгжүүлэх, олон улсад түгэн дэлгэрсэн иргэний оролцооны олон хэлбэр, арга хэрэгслүүдийг туршин нэвтрүүлэх шаардлага байгаа тухай хэлэлцсэн юм. Мөн Иргэний Танхим, цахим хэлэлцүүлгийн техник хэрэгсэлтэй танилцлаа.


      Конрад-Аденауэр сан нь 1995 оноос эхлэн Монгол Улсад өөрийн суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж байгаа улс төрийн сан юм. Ардчилсан төр, нийгмийн байгууллыг хөгжүүлэх, шилжилтийн үйл явцыг нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн тогтолцоо хүртэл даган ажиглаж, тусалж дэмжих зорилгоор олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%