Уг тооллого нь таван жилд нэг удаа зохион байгуулагдах ба хүн ам өрхийн бүртгэлийн нэгдсэн санг холбогдох бусад сангуудтай уялдуулсны үндсэн дээр бүртгэлд суурилсан зохион байгуулалттай байх ажээ.
Өөрөөр хэлбэл энэ тооллогоор хүн ам өрхийн мэдээллийн сангийн өрх, хүн амын үзүүлэлтийг санд бүрэн шивж оруулсны үндсэн дээр тооллогын дүнг сангаас программаар гаргаж авах юм.
Шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны нэгжийн өөрчлөлт, цахим санд бүртгэлгүй иргэдийг дээрх хугацаанд бүрэн бүртгэх ажлыг комиссын гишүүдээр ахлуулсан багийн дарга нар болон /шаардлагатай тохиолдолд / гэрээт ажилтан нар гүйцэтгэх аж.
Архангай аймгийн хүн ам, орон сууцны завсрын тооллогын комиссын даргаар Засаг дарга Д.Бат-Эрдэнэ гишүүдэд аймгийн хэлтэс агентлагийн дарга нар багтаж байгаа бөгөөд зургаадугаар сараас эхлэн өөрийн хариуцсан сумын тооллогын үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж, үр дүнтэй ажиллахад анхаарах юм.