Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирүүлсэн өргөдлийг
судлах, дүн шинжилгээ хийх хүрээнд Архангай, Орхон, Завхан, Хөвсгөл,
Дархан-Уул аймгийн удирдлагууд, байнгын хорооны гишүүд болон холбогдох
яам, агентлагийн төлөөлөлтэй хамтран цахим хурлыг өнөөдөр /2015.06.25/
зохион байгууллаа.
Дархан-Уул аймгаас аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат нарын аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга мэргэжилтнүүд оролцож, орон нутгийн зам тээвэр, ус,
бэлчээр ашиглалт, хамгаалалт, мод бэлтгэл, уул уурхай, ашигт малтмалын
хайгуул, ашиглалтын талаар тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж, санал солилцсон юм.
УИХ-ын гишүүд аймгуудын удирдлагуудаас Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа, бэлчээрийн менежментийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд ямар ажил хийгдэж байгаа, Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 08 дугаар тогтоолоор Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр гарсан тогтоолын хэрэгжилт ямар байгаа зэрэг байгаль орчинтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тодруулаад өөрсдийн саналаа хэлсэн юм.
Дархан-Уул аймгийн нийт нутаг дэвсгэрийн 68,3 хувь буюу 223,7 мянга талбайг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүний 79,7 хувь буюу 178,3 мян. га газрыг бэлчээрийн талбай эзлэж байна. Бэлчээрийн талбай 2014 оны байдлаар өмнөх онтой харьцуулахад 677,1 га-гаар буурсан бол малын тоо 11,6 %-аар өссөн үзүүлэлттэй байна.
Ашигт малтмалын ашиглалт, дэд бүтцийн хөгжил, хотжилтыг дагаад ХАА-н газар, үүнээс бэлчээрийн эзлэх хувийн жин байнга буурах хандлагатай байна. Аймгийн бэлчээрийн талбайн хүрэлцээ хангамж өнөөдрийн байдлаар хонин толгойд шилжүүлснээр 558,2 мян.га хонин толгойд хүрч, бэлчээрийн даац 4,2 дахин хэтэрсэн тоон үзүүлэлттэй байна.
Энэ нь байгалийн бэлчээр мал сүргийг үндсэн тэжээлээр хангах чадавхийнхаа дээд хязгаараас хэтэрч, экологийн зохист бэлчээр ашиглалтын харьцааг алдагдуулахад хүрснийг харуулж байна. Мянганы сорилтын сангийн “Хот орчмын бэлчээрийн” төслийн хүрээнд Дархан хотын орчмоос 45 км радиуст байрлах бэлчээрт 93 малчны бүлэг бүхий 350 гаруй малчин өрх хамрагдаж, 74,0 мян.га бэлчээрийн талбайг 15 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар малчдын бүлэгтэй гэрээ байгуулж, 68 гүн өрмийн худаг шинээр гаргаж, төслөөс 1 тэрбум 400 сая гаруй төгрөгийн санхүүжилт хийсэн тухай аймгийн Засаг дарга С.Насанбат танилцууллаа.
Улаанбаатар хотоос уг хуралд Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Хаянхярваа, О.Содбилэг нар болон Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө, аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Автотээврийн үндэсний төвийн төлөөллүүд оролцлоо.