Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд “Майдар эко хот” төслийн ажлын явц байдалтай танилцав.

2015-06-25

Уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан, төслийн багийнхан оролцлоо. Их Майдар бурханы хөшөө болон түүнийг хүрээлэн бий болох соёл, урлагийн цогцолбор нь байгалийн үзэсгэлэнт газрын нэг болох Богд хан уулын өвөрт “Зүрх” уулын энгэрт байрлах юм. Эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болсон Их Майдар бурханы сүр хүчтэй уялдуулан тайлбарлавал энэхүү хот нь “Ирээдүйн хот” буюу экологийн хотын үндсэн зарчмуудыг баримтлан тогтвортой, нүүрстөрөгчийн ялгарал багатай, байгаль орчинд ээлтэй, нийгмийн сайн сайхны төлөө хот байх аж.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудлыг нийслэл Улаанбаатартай холбох хурдны зам Майдар хотын урдуур өнгөрөхөөр төлөвлөгджээ. Тэрчлэн Монголын нутгаар дайран өнгөрдөг Орос-Хятадыг холбосон төмөр зам ч ирээдүйн хотоос холгүй байршилтай тул тус хоттой шууд холбосон төмөр замын өртөө барьж байгуулах өргөн боломжтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%