Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН АЮУЛТАЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ”

2015-06-29

“Хар тамхи, мансууралтай тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн зургадугаар сарын 26-нд тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил аймгийн ГХУСАЗЗ болон Тагнуулийн Ерөнхий газрын Баян-Өлгий аймаг дахь газартай хамтран аймгийн хэмжээний бүх ААН, байгууллага, оюутан, сурагчдын дунд хар тамхи, мансууруулах бодисийн хор, холбогдлын талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Олон улсын зах зээлийн эрчимтэй харилцаа хөгжиж буй өнөө үед мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бодисын хууль бус үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ нь дэлхий дээр тахал мэт хурдацтай тархаж байна. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээллээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодисын үйлдвэрлэл сүүлийн 15 жилд 3 дахин нэмэгдсэн, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 269,4 сая хэрэглэгч байна гэсэн албан тус тоо гаргасан байна.

Орос болон БНХАУ нь хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хууль бус хэрэглээ, түүнийг тойрсон гэмт хэргийн гаралт, ХДХВ-ийн халдварын тархалтаараа дэлхийд эхний 4-т багтаж байгаа болно.

Манай улс 1990 оноос зах зээлийн шилжилтэнд эргэлт буцалтгүй шилжин орсноос хойш өнөөдрийг хүртэл хөгжлийн тодорхой шатанд хүрч дэлхийн хөгжилтэй хөл зэрэгцэн хөгжиж, ихээхэн ололт амжилтанд хүрч байгаа хэдий ч шилжилтийн өнөө үед нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас нийт хүн амын дунд ажилгүйдэл, ядуурал, бухимдал, нийгмийн сөрөг үзэгдлүүд улам бүр ихэсч, улмаар архидалт, тамхидалт хавтгайрч, өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд архи, тамхины хэрэглээгээрээ эхний 10 байранд багтах болсон төдийгүй хэрэглэгсэд нь улам бүр залуужиж байна.

Мөн дэлхий ертөнц глобальчлагдаж, техник технологи, интернетийн хөгжил дэвшил нэвтэрч, хэвлэл мэдээллийн урсгал чөлөөтэй болж, иргэд хил гаалиар чөлөөтэй зорчих болсонтой холбоотой шинэ төрлийн гэмт хэрэг, түүний дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодис манай оронд хууль бусаар орж ирэх, дамжин өнгөрөх, түүнийг тээвэрлэх үзэгдэл нэмэгдэж, тэдгээрийг хэрэглэгчид, тээвэрлэгчид, дамжин өнгөрүүлэгчдийн хууль бус сүлжээ бий болж, улмаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодисын хууль бус наймаанд хот, суурин газарт оршин суугаа залуучууд тэр дундаа өсвөр үеийнхэн ихээр өртөн, түүнд татагдан орж хэрэглээ жил ирэх бүр өсөн нэмэгдэх хандлагатай болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%