Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлж, эрх зүйн орчинг сайжруулах нь сэдэвт зүүн бүсийн аймгуудын ИТХурлын чуулга уулзалт 2015.06.27-28-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга сумдуудад амжилттай зохион байгуулагдлаа.
Иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр хурлын
шийдвэрт нөлөөлөх давуу тал нь иргэдийн хүсэл сонирхол бодитой тусах,
иргэдийн идэвхи нэмэгдэх, иргэдийн мэдээлэл сайжирах, төр иргэний хамтын
ажиллагаа сайжирч, эргэх холбоо бэхжих, тулгамдаж буй асуудлыг оновчтой
тодорхойлж, шийдвэр гарах, ил тод байдал хангагдах сайн талтай зэрэг
олон давуу талуудыг онцолж байсан юм.
Мөн чуулга уулзалтаар Засаг
захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг явагдаж, оролцогчдын зүгээс хуулийн
төсөлд олон шинэ саналуудыг тусгаж байлаа.
Энэхүү 2 өдрийн чуулга
уулзалтаар зүүн бүсийн аймгуудын хурлын байгууллагуудын хувьд хамтын
ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, харилцан туршлага солилцсон үр
дүнтэй уулзалт болсон юм.