Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-өөс Өмнөговь аймгийн Байгаль хамгаалах журмын эсрэг
гэмт хэргийн асуудлууд сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэг нь байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлээр зохион байгуулж байгаа арга хэмжээ үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог хангаж, санал санаачлагыг дэмжин хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.
Хэлэлцүүлэгт Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчид, Сумдын цагдаагийн хэсгийн төлөөлөгч /тасгийн цагдаа/ Говь гурвансайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд оролцлоо.
Хэлэлцүүлгээс байгаль хамгаалах чиглэлээр тодорхой санал санаачлага, зөвлөмж гарсан бөгөөд хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсэг хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг нэгтгэн Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж шийдвэрлүүлнэ.