ӨМНӨГОВЬ СУМАНД БАЙРЛАЛТАЙ 4 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015-06-11-ны өдрийн А/81 тоот тогтоолыг хэрэгжүүлэхээр Сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй 4 айлын орон сууцны барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.
Дуудлага худалдаа 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд болно.
Дуудлагаар худалдах орон сууцны доод үнэ: 5,0 сая /таван сая/ төгрөг,
Дэнчингийн хэмжээ: доод үнийн 25 хувь /125000, нэг зуун хорин таван мянган төгрөг/- тай тэнцүү байна.
Дуудлага худалдаанд оролцогчдын бүртгэл: 2015 оны 07 р сарын 01-ны өдрөөс 07-р сарын 30-ны өдрийн 930 цагийн хооронд явагдана.
Дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, мэдээлэлийг сумын ИТХ-ын ажлын албаны 70456235, 93019622 утсаар авна уу.
Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба