УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монфемнет үндэсний сүлжээ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төсөл нь нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулах, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Мөн төслийн хүрээнд жендерийн тэгш байдлыг хангахад онцгой анхаарч, орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж байгаа эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан манлайллын сургалтыг орон даяар зохион байгуулж байгаа юм. Дархан-Уул аймаг болон сумдын Иргэдийн хурлын 40 төлөөлөгчдөд зориулсан сургалтыг 2015 оны 07 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
"Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сургалтын сургагч багшаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Алтантуяа, Монфемнет үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Энхжаргал нар ажиллаж байна.
Төрийн бүх шатны сонгуульт байгууллага, ялангуяа ИТХ буюу орон нутгийн сонгуульт байгууллага дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай байгаа тул дээрхи сургалтыг зохион байгуулж байгаа гэдгийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ сургалтын эхэнд онцлов. Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал дээшилснээр нутгийн өөрөө удирдах ёс бодит утгаараа хэрэгжих , орон нутгийн хөгжлийн бодлого тэнцвэртэй, жендерийн мэдрэмжтэй болох, иргэдийн тэгш оролцоог хангах ач холбогдолтой юм.