Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дорноговь аймгийн наадамд аймгийн харцага М.Мэндсайхан түрүүлж, аймгийн заан С.Бямбадорж үзүүрлэлээ

2015-07-12

Ардын хувьсгалын 94 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан боллоо. Ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөх барилдсанаас Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн харцага М.Мэндсайхан түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн заан С.Бямбадорж үзүүрлэж аймгийн заан цолоо баталлаа.
Харин их шөвгийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  харьяат аймгийн арслан Т.Пүрэвсүрэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн харцага М.Хаш-Эрдэнэ шалгарч цол чимгээ ахиулсан юм. Энэ жилийн наадмаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат сумын заан Т.Соёл-Эрдэнэ, Хөвсгөл сумын харьяат сумын заан Б.Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат сумын заан Ө.Зандраабайдий нар дав давж начин цол хүртлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4725
3349 / 71%
867 / 18%
248 / 5%
261 / 6%