БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын дарга Ким Мүн Ху ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 10-13 ны өдрүүдэд Дархан суманд албан ёсны айлчлал хийж байна. Төлөөлөгчид Дархан сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нартай уулзалт хийв. Өнгөрсөн оны 10 дугаар сард Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид БНСУ-ын Кёнги аймагт албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлалын хүрээнд Бүчонь хот, Дархан уул аймаг хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, ах дүү найрамдлын харилцаа тогтоожээ. Түүнчлэн эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллахаар болов.Солонгосын талаас яг газар дээр нь ажиллаж нөхцөл байдлыг судлахаар Дархан уул аймгийн Дархан суманд 3 хоногийн хугацаанд албан ёсны айлчлал хийнэ.