Архангай аймгийн нийт сумдад Герман улсын шүдний мэргэшсэн эмч нарын баг
арван дөрөв хоногийн хугацаатайгаар иргэдэд шүдний үзлэг оношилгоог
үнэ төлбөргүйгээр эмчилж үйлчилж байна.
Эрдэнэбулган суманд 7-р сарын 19-өөс 31-ний хооронд ажиллах юм.
Аймгийн төвийн иргэд үзлэг оношилгоог хүүхдийн тасагт очиж цаг авч үйлчлүүлэх боломжтой аж.
Эмч нарын багийг чиглүүлэх орон нутагт ажиллахад аймгийн ЗДТГ, ЭМГ-аас ажлын хэсэг томилогджээ.
Энэхүү ажил нь Эрүүл мэнд спортын яам, ХБНГУ-ын
“Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын хамтын хүрээнд зохион
байгуулагддаг бөгөөд орон нутагтаа тэр тусмаа бүх сумдад ажиллуулах
санаачлага, нөхцөл бололцоог олгосон УИХ-ын гишүүн Б.Болорт иргэд
төдийгүй эрүүл мэндийн салбарынхан талархаж байлаа.
Учир нь эхний
гурван өдрийн байдлаар зөвхөн Эрдэнэбулган суманд 140 гаруй иргэн шүдний
үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдаж эмчилгээ зөвлөгөө авсан
бөгөөд дараагийн өдрүүдэд үзүүлэх иргэдийн урт дараалал үүссэн байна.