Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Цэвэр цэмцгэр Цэцэрлэг хотын төлөө Залуучууд нэгдэж байна

2015-07-23

Цэцэрлэг хот сүүлийн жилүүдэд жавхаажин хөгжиж залуус ажил амралтынхаа цаг заваар нутагтаа зорихдоо шинэчлэгдэн өөрчлөгдөж буй соёл төрхийг нь шагшин магтах болсон.
Өндөр барилгууд баригдаж, өргөн замууд тавигдаж, өнгөт гэрлүүд алаглалаа хэдий ч төрсөн хотоо өөрийнх мэт хайрлан хамгаалах сэтгэлтэй хүмүүс тун цөөхөн байдаг нь нуух юун.
Хог...гахай...мал...нохой гудамж талбайгаар "дураараа сэлгүүцэн" идээшилэх нь элбэг.
Хогны менежментийг хамгийн өртөг багатай хирнээ үр дүнтэй аргаар шийдсэн аймаг хэмээн Шинэчлэлийн Засгийн газрын үед Архангайчуудыг экс сайд их магтдаг байсан.
Энэ ажлыг нутагшуулах, туршлага судлахаар олон ч аймгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн.
Хот тохижилт үйлчилгээний төвд өнгөрсөн зун парк шинэчлэлт хийгдсний дүнд ажлын бүтээмж нэмэгдэж байна.
Бодлогын ажлууд яваад байнаа. Харин иргэний ухамсарын асуудал анхаарлын тэмдэг хэвээрээ байсаар л байна.
Машины цонхоор хог хаядаг, гол горхины эрэг, сад цэцэрлэгт хүрээлэнд хог хаягдлаа үлдээдэг "уламжлал" биднээс салаагүй л байна.


Одоо энэ байдалтай эвлэрэхгүй тэмцэлдэж, төрсөн нутгаа, ГОЁ Цэцэрлэг хотоо цэвэр цэмцгэр хот болгохын төлөө залуучууд санаачлага гарган нэгдэж байна.
‪#‎Хогbucketchallenge‬ аян Цэцэрлэг хотод өрнөж залуус нүүр номоороо бие биенээ уриалан дуудаж хотынхоо хогийг цэвэрлэх ажилд сэтгэлээсээ сайн дураараа оролцсоор байна.
Хог цэвэрлээд явж буй залуусын хажуугаар хээв нэг тоомжиргүйхэн алхаад гарах нэгэн байхад хамт хог цэвэрлэх сэтгэлтэй иргэд ч тааралдаж байлаа.
Улсын хэмжээнд давалгаалж буй энэхүү аяныг сайн талаас нь эерэгээр харж үеийн залуучуудаа уриалж Цэцэрлэг хотод ‪#‎Цэвэр‬ ‪#‎Цэмцгэр‬ ‪#‎Хотынтөлөө‬ аяныг эхлүүлсэн Б. Нэргүй - д баярлалаа.
Түүний дуудлагыг эелдгээр хүлээн авч аянд нэгдэж дүрмээ биелүүлсэн бүх хүмүүст баяр хүргье.
Цаашдаа аян үргэлжилж хувь хүн албан байгууллагуудыг уриалан дуудаж байгаа юм билээ.
Дуудлага хүлээн авсан хүн бүр иргэнийхээ үүргийг биелүүлэн аянд идэвхитэй оролцож Цэцэрлэг хотынхоо хөгжилд хувь нэмрээ өгөхийг уриалъя.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%