Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төлөөлөгчид цэц мэргэнээ сорив.

2015-07-28

Дорнод аймгийн ИТХ-н Төлөөлөгчид хийн урт болон гар бууны төрлөөр цэц мэргэнээ сорин нөхөрсгөөр өрсөлдлөө. Ганц дайчин ганцаарддаггүйг бүрэн харуулж чадсан Төлөөлөгч Д.Урансувд энэ тэмцээний бас нэгэн онцлог хийгээд чимэг нь байж чадсан юм. 
Эх орны эрэлхэг дайчид Энэ цагийн эгэл хөвгүүд маань ийнхүү хоёр төрлөөр өрсөлдөж хийн урт буу болон гар бууны төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэнээс гадна нийлбэр дүнгээр ч гурван байр шалгаруулж ялагчдыг алт, мөнгө, хүрэл медалиар шагнасан юм. 
Тэмцээнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч С.Мөнгөнбат  санаачлан  анх удаа зохион байгуулж байна. 

Тэмцээний тухай зохион байгуулагч хэлэхдээ: 
-Миний хувьд төлөөлөгчдийнхөө дунд тэдний цагийг зугаатай зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор энэхүү нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсандаа сэтгэл өндөр байна. Ямар ч цаг үед бид нэгдэж ажил хийгээд тэмцээн уралдаандаа ч нягт хамт байж чаддагаа харууллаа гэж бодож байна. Цаашдаа уламжлал болгож зохион байгуулж байх бодолтой байна. Мөн төлөөлөгчдөө өөрсдийнхөө чаддаг спортын төрлөөр нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгуулаасай хэмээн уриалж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%