Завхан аймгийн Их-Уул сум нь аймгаас баруун чиглэлийн тээврийн хөдөлгөөн дайран өнгөрөх гол цэг нь юм. Сумын төвийн урдуур алдарт Идэрийн гол урсдаг. Энэ гол дээрх модон гүүр нь олон жил ашиглагдснаас шалтгаалан усны түвшин ихсэх үед нурах, хүнд ачаатай тээврийн хэрэгслүүд гарах үед цөмрөх зэрэг хүндрэлүүд гарсаар олон жилийг үдсэн билээ. Тиймээс энэхүү модон гүүрийг шинэ гүүрээр сольж өнгөрөгч өдрүүдэд ашиглалтанд хүлээлгэн өглөө.