Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын Хувьсгалын 94 жилийн ой,
аймгийн баяр наадмын нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцон үг хэлж, урлаг соёлын алдартнууд ая дуугаа өргөлөө. Тухайлбал баяр
наадмын нээлтэд МУГЖ дуучин У.Далантай, С.Эрдэнэцэцэг, МУСТА дуучин
Б.Батболд нар ая дуугаа өргөж, Ерөнхий боловсролын сургуулийн авъяаслаг сурагчид, цэцэрлэгүүдийн бяцхан багачууд хуураа хуурдан бүжгээ бүжсэн нь наадамчин олонд тун ч таалагдсан юм.
Өнөө жил Завхан нутагт бороо хур ихтэй, зуншлага сайхан болж байгаа учраас аймгийн наадам өргөн дэлгэр болж, хол ойрын зочид ихтэй, газар газрын хурдан хүлгүүд, хүчит бөхчүүд хүрэлцэн ирсэн юм.