Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Гэрэл цацарсан дүүрэг” уралдаан болно.

2015-08-01

     Гэрэл зургийн агшинаар дамжуулан Сүхбаатар дүүргийн бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг гэрэл зурагт мөнхлөн үлдээх, фонд болгон хадгалах, өөрчлөлт шинэчлэлтийн бодит дүр төрхийг гэрэл зургийн хэлээр тод томруун харуулж, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд “Гэрэл цацарсан дүүрэг” уралдааныг зохион байгуулахаар боллоо. 
Бүтээлийг 2015 оны 08 дугаар сарын 28-н хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн 503 тоот өрөөнд хүлээн авна. Холбоо барих утас: 70070127
Тавигдах шаардлага:
• Уралдааны нэр, агуулгад нийцсэн байх 
• Зураг нь 20 МВ-аас ихгүй, JPEG юмуу, JPG формат байх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3000 пиксел, нягтрал 200 DPI-аас дээш үзүүлэлттэй байна. 
• Нэг оролцогч Гэрэл зургийн 5 хүртэл бүтээлээр оролцох боломжтой
• Тухайн бүтээлийг зар сурталчилгаанд ашиглаагүй байх
• Бүтээл нь тухайн оролцогчийн өөрийн авсан гэрэл зураг байх 
• Бусдын оюуны өмчид халдаагүй байх 
• Гэрэл зургийн нэр, тайлбар бүрэн гүйцэд байх 
• Гэрэл зураг дээр өөрийн нэр болон бүх төрлийн тамга тавихыг хориглоно.
• Зургийг 20смх30см-с багагүй хэмжээтэй угаалгаж ирнэ. 
• Ирүүлж буй бүтээлдээ өөрийн овог нэр, регистрийн дугаар, 2-оос доошгүй холбогдох утасны дугаар зэргийг дэлгэрэнгүй хавсаргасан байх
• Оролцох бүтээлээ файлаар авчирч өгнө. /Flash, Disc/
• Уралдаанд ирүүлсэн бүтээлийг “Сүхбаатар дүүрэг” хэвлэн нийтлэх эрхийг эзэмшинэ. 
Шагнал: 
- 1-15-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал 
- Шагналыг 2015 оны 09 дүгээр сарын 16-ний 13.00 цагт Монголын уран зургийн галерейн 2 давхарын үзэсгэлэнгийн зааланд гардуулна.
- Шалгарсан шилдэг бүтээлээрүүдээр 2015 оны 09 дүгээр сарын 09-нөөс 16-ний өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейн 2 давхарын үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчилна. 
Та бүхэн идэвхитэй оролцоно уу.
ХАМАГ БҮХЭН САЛХИ МЭТ ХИЙСЧ ХАРИН ГЭРЭЛ ЗУРАГ Л ШОРОО МЭТ ҮЛДЭНЭ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%