Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГ

2015-08-04

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” (MON-13/101) төслөөс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцоог бий болгох, иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт Төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн өмнө хариуцан тайлагнах арга замыг бий болгох, хурлын үйл ажиллагааг иргэдэд ил тод болгох үйл ажиллагааг дэмжих; аймаг, дүүрэг, сумдын Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар олон нийтийн нээлттэй санал асуулга явуулах, баг хорооны Иргэдийн Нийтийн Хурал болон сум, дүүргийн засаг даргын Тамгын газраас эрэмбэлэх, хэрэгжүүлэх явцад Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хяналт тавих, ИТХ-аас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих үйл ажиллагааг дэмжих; ИТХ-аас нийгмийн эмзэг бүлгийг дэмжиж ажиллах гэсэн дөрвөн сэдэв чиглэлээр тэтгэлэг зарлаж байна. 
Тэтгэлгийн хэмжээ 4 сая төгрөг ба нийт 30 тэтгэлэг шалгаруулна. 
Үүнд:
  • Иргэний оролцоо-8, 
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд хяналт тавих-5
  • Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид ИТХ-аас хяналт хэрэгжүүлэх-5
  • Нийгмийн эмзэг бүлэгтэй ажиллах-5болон бусад чиглэлээр (ИТХ-ууд өөрсдөө сонгох) 7-н ИТХ-ыг тус тус шалгаруулна.
  • Аймгийн ИТХ-3
  • Улаанбаатар хотын дүүрэг-3
  • Сумын ИТХ-24-ыг шалгаруулах хувиарлалттай болно. 

2014 оны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан ИТХ-ууд дахин санал өгөх эрхгүй. Сонирхсон аймаг, дүүрэг, сумдын ИТХ-ууд санал өгөх жишиг баримт бичгийг cslg@parliament.mn хаягаар бүртгүүлж авна уу. Саналыг боловсруулж дор дурдсан хаягаар (бичгээр) 2015 оны 8-р сарын 17-ны 16.00 цагаас өмнө ирүүлнэ. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 26-45-65 дугаарын утсаар төслийн нэгжтэй холбогдож авна уу.

Хаяг: “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн нэгж. Улаанбаатар хот- 15141, Ш/х-303. Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11 дүгээр байр, 6 дугаар давхар 606 тоот өрөө. Утас/Факс: (51) 264565

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%