Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Цэвэр орчин аян”-ы шилдгээр 7,12,20 дугаар хороод тодорлоо

2015-08-07

     БОНХАЖЯ-наас 2015 оны зургадугаар сарын 22-ноос долдугаар сарын 22 хүртэлх нэг сарын хугацаатай зарласан “Цэвэр орчин аян”-ы уралдааны дүн гарлаа.

     Аянд идэвхтэй оролцож, ард иргэдээ сайн зохион байгуулж, хогноосоо салсан шилдгүүдэд БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нар өнөөдөр “Батламж”, мөнгөн шагналыг гардуулсан юм.
     Шагнал гардуулах үеэр БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх “Япон улсад үйлдвэрлэл явуулдаг бүх аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнээс гарсан хог хаягдлыг эргүүлэн татаж, устгал хийдэг. Манай улс ч удахгүй энэ жишгээр хог хаягдлаа багасгана гэж итгэж байна. Ийм дадал хэвшилд суралцахын тулд бид дор бүрнээ хоггүй цэвэр орчинг бий болгох хэрэгтэй. Үүний үндэс болж хоггүй орчинг бүрдүүлж, уралдааны шилдгүүдээр тодорсон аймаг, сум, дүүрэг, хорооддоо талархал илэрхийлье” гэлээ. 
     Уралдаанд оролцогч орон нутгийн засаг захиргаа нь харьяа газар нутгийнхаа хэмжээнд хог цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлтийг идэвхжүүлж, дахин боловсруулалт, эргүүлэн ашиглалтыг нэмэгдүүлсэн байх ба ажлын шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжин ажилласан байх шаардлагатай юм. Мөн “Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ”, “Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, хур хогийг цэвэрлэх гэсэн” гэсэн үндсэн хоёр чиглэлээр тусгай комисс дүгнэж, “Цэвэр орчин аян”-ы шилдгээр Сүхбаатар дүүргийн 7,12,20 дугаар хороод тодорлоо.
Аянд идэвхи, санаачлагатай оролцсон нийт хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%