Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид Дархан-Уул аймагт зочлов

2015-08-13

БНСУ-ын Кёнги аймгийн Иргэдийн хурлын 11 төлөөлөгч Дархан-Уул аймагт ажлын айлчлал хийж, Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэгт зочлов.

Зочид төлөөлөгчдөд Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга нар Эрүүл мэндийн байгууллагын тухай танилцуулж, НЭМТ-ийн хөдөлгөөн чийрэгжүүлэлтийн төв, Нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасгийн үйл ажиллагааг үзүүлж сонирхууллаа.  

Мөн цаашид яаралтай тусламжийн төвийг орчин үеийн тоног төхөөрөмжтөй машинаар хангах, ЭХО, ургийн зүрхний бичлэгийн аппарат, үений мэс заслын багаж хэрэгсэл, хөдөлгөөн чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д туршлага судлуулах, зарим төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтад хамруулах зэрэг саналыг зочдод тавив. Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламжийг хөгжүүлэх тухай “Эрүүл хот-Эрүүл иргэн” төслийг дэмжих хүсэлтийг төлөөлөгчдөд уламжиллаа.  

БНСУ-ын төлөөлөгчид хүн амын эрүүл мэндийн төлөө хичээл зүтгэл гаргаж, амжилттай ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлээд, цаашид хамтран ажиллаж, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, шаардлагатай эмнэлгийн тусламжийн, нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%