Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

1300 ахмад настанг амраах, сувилуулах гэрээг байгуулжээ

2015-08-20

     Монгол улсын Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлд ахмад настанд жилд нэг удаа Ахмадын зориулалттай амралт, сувилалын газарт амрах эрхийн бичгийг хөнглөлттэй үнээр олгохоор заасан ба Монгол улсын Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор хөнгөлөлтийн тариф, нөхцөлийг журамласан байдаг.
    Энэхүү хуулийн хэргэжилтийг хангах зорилгоор улсын хэмжээнд эрх авсан Дархан-Уул аймгийн “Цанид”, “Да Оюут” сувилалуудад 2015 онд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс 1300 ахмад настан амраах, сувилуулах гэрээг байгууллаа.
     Өнгөрсөн 2014 онд 800 ахмад настан амраахаар гэрээ байгуулж байсан бол энэ жил 1300 болгон нэмэгдүүлээд байна.
     Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны зүгээс тэр бүр амарч сувилуулаад байж чаддаггүй Зорилтот бүлгийн ахмад настнуудыг амраахыг аймгуудын НХҮХэлтсүүдэд чиглэл болгосон аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%