Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗАМ ТЭЭВЭР, ЭРЧИМ ХҮЧ, ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН БОДЛОГЫН ХОРОО ӨНӨӨДӨР ХУРАЛДЛАА.

2015-08-21

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зам тээвэр, эрчим хүч, газрын харилцаа, барилга хот байгуулалтын бодлогын хороо өнөөдрийн хуралдаанаар:
  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас, бүтэн өнчин хүүхдүүдэд зориулан "Цагаан хотхон" иж бүрэн цогцолбор байгуулах тухай саналыг хэлэлцээд дэмжихээр шийдвэрлэв.
  2. "Буян" төвийг ажиллуулж буй иргэн Б.Хосбаярын шарил чандарлах газар байгуулах тухай саналыг хэлэлцээд уг газрыг барих хууль эрх зүйн заалт болон зохицуулалтаа судалж авчрах мөн барилгын зураг төслөө бүрдүүлэн дараагийн хуралдаанаар эргэн хэлэлцэхээр шийдвэрлэв.
  3. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан "ТОУУ" ХХК-ийн өргөдөл материалыг Ашигт малтмалын газар хянан, дүгнэлт гаргаж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авах тухай асуудлыг хэлэлцэж ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэх шийдвэр гаргалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%