Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БНСУ-ын Чонян мужийн дарга И Сог Хуа тэргүүтэй төлөөлөгчид Архангайд айлчиллаа

2015-08-06

БНСУ-ын Чонян мужийн Засаг дарга И Сог Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийлээ.
Айлчиллаар Архангай аймаг Чонян муж хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын уялдааг эрчимжүүлэх бөгөөд дээрх салбаруудад хамтран ажиллахад санал солилцов.

Засаг дарга И Сог Хуа тэргүүтэй зочдыг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Батжаргал тэргүүтэй орон нутгийн удирдлагууд хүлээн авч албан уулзалтыг өрнүүлж, санал солилцлоо.

Чонян муж Архангай аймаг эртний найрсаг харилцаатай бөгөөд хөдөө аж ахуй, газар тарилангийн чиглэлээр Архангай аймгаас иргэд тус мужид суралцаж байжээ.

Мөн эрүүл мэндийн салбарт жил бүр хүмүүнлэгийн эмч, эмнэлэгийн ажилтнууд ирж, үзлэг оношлогоог үнэ төлбөргүй хийж, тухайн өвчинд шаардагдах эм тариагаар хангаж ажиллав.
Энэ удаад Засаг даргын албан айлчлалын хүрээнд ерөнхий мэргэжлийн дөрвөн эмч, дөрвөн сувилагч аймгийн нэгдсэн эмнэлэгийн амбултороор иргэдийг хүлээн авч зөвлөгөө өгч үйлчиллээ.

Хоёр өдрийн дотор 800 орчим иргэд дугаарлан үнэ төлбөргүй үзлэгт хамрагдан шаардлагатай эм, бэлдмэлийг авсан байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%