Энэ жил Аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр 12-р багийн 14-р байр, 13-р багийн 27-р байр, 8-р багийн микрийн 6-р байруудад инженерийн шугам хоолойн засвар шинэчлэлийн ажил хийгдэнэ. Гүйцэтгэгчээр “Мөнх-Од—Цацрал” ХХК ажиллаж байгаа юм. Гүйцэтгэгч компанийханы хувьд ажилаа эхлүүлэхэд зарим хүндрэлүүд гарч байгаа гэв. Тухайлбал 13-р багийн 27-р байрны зоорийн давхар нохой бөөстэй байгаа учир ажиллах боломж гарахгүйн дээр тухайн байрыг хариуцсан СӨХ-ны дарга устгалын ажлыг удаашруулж ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгааг гүйцэтгэгч компаний баригадын дарга Ж.Пүрэв хэллээ. Харин 14-р байрны хувьд СӨХ-ны дарга нь хог цэвэрлэгээ, устгал ариутгалаа хийлгэн шугам хоолойн засвар хийх нөхцөл боломжийг гарган хамтран ажиллаж байгаа юм байна.