Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Чингис хаан” олон ангит киног бүтээгчид Дорнод аймагт ажиллаж байна

2015-08-25

Аймаг орон нутгийн эдийн засгийн хөгжлийн нөөц болох аялал жуулчлалыг хөгжүүлэн, гадаад харилцаагаа өргөжүүлэх тал дээр ИТХ-ын Гадаад харилцаа аялал жуулчлалын бодлогын хорооноос бодлого бодож, боловсруулж шийдвэр гаргадаг . Мөн Дорнод аймагт зохион байгуулагддаг аялал жуулчлалыг хөгжүүлэх бүхий л арга хэмжээнд анхаарал хандуулан ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр бидний сайн мэдэх “Чингис хаан” олон ангит кино бүтээгчдийн багийг аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, Гадаад харилцаа аялал жуулчлалын бодлогын хорооны дарга Б.Өлзийбаян нар хүлээн авч уулзлаа. Тус киноны уран бүтээлчид “Хубилай хаан”-ы талаар түүхэн кино бүтээх гэж байгаа бөгөөд зураг авалтыг Дорнод аймагт хийх сонирхолтой байгаа талаараа хэллээ. Ийнхүү тус киноны зураг авалт нь манай аймагт хийгдсэнээр аялал жуулчлал хөгжихөд маш том түлхэц болж өгөхөөс гадна нутаг орноо сурталчлах сайхан боломж юм. Мөн тус киноны баг хамт олон нь “Тал нутгийн сан” хэмээх эрдэм шинжилгээ, кино, урлаг уран сайхан, түүх соёл, хувцас хэрэглэл, ахуйн соёлоо дэмжин дэлгэрүүлэх зорилготой сан ажиллуулдаг юм байна. Үүнийхээ хүрээнд аялал жуулчлалын төвүүдийг байгуулж ажиллах сонирхолтой байгаа аж.

Тус уулзалтын үеэр ИТХ-ын дарга Дорнод аймаг нь аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг боловсруулж байгаа талаараа дуулгалаа. Тус компани Хөлөнбуйр хот болон Рашаан хотын аялал жуулчлалын төлөвлөгөөг боловсруулахад оролцсон бөгөөд өдгөө Хөлөнбуйр хот жилдээ 10 сая, Рашаан хот 2500 жуулчин хүлээн авдаг болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%