Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Жунну дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Буг Дун тэргүүтэй албаны 18 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Сүхбаатар дүүрэгт айлчиллаа.
Жунну дүүргийн төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, ИТХ-ын тэргүүлэгч Э.Ганбат, Р.Оюун-Эрдэнэ, ИТХ-ын төлөөлөгч Ц.Цагаанхүү, Л.Нармандах, М.Энхмаа, О.Даваасүрэн, Д.Эрхэмбаяр, ИТХ-ын Ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Осорваань болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзалт хийлээ.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ айлчлан ирсэн зочид төлөөлөгчдөд хандан найрсаг сайхан Улаанбаатар хотын минь хойморь, төв, зүрх нь дүүрэг болсон Сүхбаатар дүүрэгт хүрэлцэн ирсэнд хувиасаа болон дүүргийнхээ нийт төлөөлөгчид, удирдлагуудынхаа зүгээс талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Мөн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар нар Жунну дүүргийн төлөөлөгчдөд дүүргийн Нэг цонхны үйлчилгээ болон бусад хэлтэс албадуудыг танилцуулсан юм.