Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭНЭ САРЫН 29-30-НЫ ӨДРҮҮДЭД ДОРНОД АЙМАГТ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ӨВӨРБАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН АГЫН БУРИАДЫН ТОЙРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЖ БАЙНА.

2015-08-31

ЭНЭ САРЫН  29-30-НЫ ӨДРҮҮДЭД ДОРНОД АЙМАГТ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ӨВӨРБАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН АГЫН БУРИАДЫН ТОЙРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЖ БАЙНА.

Энэхүү айлчлалд Агын Буриадын тойргийн захиргааны дарга, төлөөлөгчдийн ахлагч Дондоков Анандаа Цыдыпович, Агын Буриадын тойргийн захиргааны дэд дарга Доржиев Бато Сайнсакович, Оросын Холбооны зөвлөлийн гишүүн Жамсуев Баир Баясхаланович, Оросын Холбооны хурлын зөвлөлийн гишүүний туслах Цыренов Доржи Раднагуруевич, “Агын үнэн” сонины ерөнхий редактор Цыденов Баир Цыдыпович, “Алханай” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Балдоржиев Баир Цырендоржиевич нар оролцлоо.

Тус айлчлалын зорилго нь хоёр орны хооронд үүссэн уламжлалт харилцааг сэргээн цааш үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх мөн Хэнтий аймагтай хийсэн хэлэлцээрийн дагуу зарим ажлаа тодруулан тодотгох,  биеийн тамир спортын арга хэмжээ болон залуучуудад зориулсан  арга хэмжээнүүдийг илүү түлхүү хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм байна. 

Мөн энэхүү арга хэмжээнүүдийг Дорнод аймагт хэрэгжүүлэхэд анхаарч гарын үсэг зурахаар  төлөвлөж байгаагаа ч ярьлаа.

Айлчлалын үеэр Аймгийн ИТХ-ын даргын зүгээс Ульхан, Эрээнцавын боомтоор  нэвтрэх иргэд хил гааль дээр  олон цагаар хүлээж хүндрэл үүсдэг асуудлыг нэн тэргүүнд хурдан хугацаанд шийдвэрлэх, хоёр улсын хилийн орчмын бүс нутгийн геологийн хайгуул, судалгааг хамтдаа хийж мэдээллээ солилцож ажиллахыг санал болголоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%