Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ахмад дайчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

2015-09-07

1945 оны Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Цэргийн Штабын дарга, дэд хурандаа Ц.Энхтөр, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Алтангэрэл нарын аймгийн удирдлагууд ахмад дайчдад төрийн одонг гардууллаа.

ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

1. Очир Гээдэн                                               Дархан сумын 2 дугаар багийн иргэн, ахмад дайчин 

2. Доржжанцан Түндэв                                   Орхон сумын иргэн, ахмад дайчин

3. Шарав Цээрэв                                            Дархан сумын 2 дугаар багийн иргэн, ахмад дайчин

4. Галсанцэрэн Цэрэнлхам                              Дархан сумын 16 дугаар багийн иргэн, ахмад дайчин

5. Батсүх Шагдар                                           Дархан сумын 14 дүгээр багийн иргэн, ахмад дайчин


ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

1.Цэнд Батсуурь                                            Дархан сумын 5 дугаар багийн иргэн, ахмад дайчин


ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ ОДОНГООР

1.Жадамба Лхагважав                                     Дархан сумын 14 дүгээр багийн иргэн, ахмад дайчин


       Төрийн дээд одонгоор энгэрээ мялааж буй эдгээр ахмад дайчид маань 1945 онд 20-28 настай чөлөөлөх дайнд оролцож, отрядын жагсаалын дарга, отрядын хилчин байлдагч, нисэх дивизийн онгоцны зэвсэглэгч, морьт хорооны их бууны буудагч, отрядын сувилагчаар тус тус алба хааж, улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалахын төлөө хүчин зүтгэсэн гавъяатай буурлууд билээ.

     Та бүхнээрээ Дарханчууд бид, цаашлаад Чөлөөлөх дайнд оролцсон бүх улсын ард түмэн бахархаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%