Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2015-09-09

     Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 09 дүгээр хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж, 12 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар "Дүүргийн Эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын биелэлтийн хагас жилийн тайлангийн тухай”, "Дүүргийн хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн тухай, "Дүүргийн 50 жилийн ойн медалиар шагнах тухай" асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, "Дүүргийн Улаан загалмайн хорооны хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийх ажлын тухай" дүүргийн Улаан загалмайн дунд шатны хороон дарга О.Цогзолмаа, "Дүүргийн дотоод аудитын мэдээллийн тухай" Дотоод аудитын албаны дарга Д.Ганзориг, "Гүнчэн Одсэрлин Буддын шашны төвийн хүсэлтийн тухай" захирал Д.Энхцэцэг, "Хуралдаан зарлан хуралдуулах тухай" асуудлыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, “Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах  тухай" Засаг даргын саналыг ЗДТГ-ын Иргэдийн санал хүсэлт, гомдол, шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%