Улсын Их Хурлаас 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарлаж улс орон даяар хэлмэгдэгсдийг дурсч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод 20 жил болов.Уг өдрийг тохиолдуулан ЦАУЗБКомиссоос хэлмэгдэгсэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж тэдний үр хүүхэд ач, зээ нарыг хүлээн авч уулзаж санал солилцсон байна.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийг 1998 онд батлан гаргаснаар хэлмэгдэгч болон түүний ар гэрт 500,000 болон 1 сая төгрөгийн цагаатгалын нөхөх олговор, буцалтгүй тэтгэмж олгожээ.Аймгийн салбар комисс нөхөх олговор авахаар нэхэмжлэл гаргасан хүмүүст эрх зүйн туслалцаа үзүүлж, өргөдөл гомдлыг хугацаанд нь барагдуулж, нийт 295 нэхэмжлэгчид 271,5 сая төгрөгийн нөхөх олговор олгосон ба гэр орон сууцаа хураалгуулсан өөрийн гэсэн гэр оронгүй 5 хүнд гэр, орон сууц худалдаж авахад нь зориулж тодорхой хэмжээний буцалтгүй тэтгэмж олгов хэмээн Аймгийн ИТХ-ын дарга ЦАУЗБК-ийн дарга Ч.Цэндсүрэн хэлэв. Хэлмэгдэгсэдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг дэмжиж сүм хийдүүдийн удирдлагууд, FM 104,5 Дархан салбар хамтран оролцлоo