Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Боловсрол, Соёлын байгууллагууд хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” хийв

2015-09-11

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, СӨББ, бага, суурь боловсролын цөм хөтөлбөр, багш нарын бага хурлаар баталсан хөтөлбөрүүдийн мэдээллийг  түгээн дэлгэрүүлэх тэдний оролцоог нэмэгдүүлэх, Соёлын байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах зорилгоор БСГазар , Соёлын байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Дархан-50 цогцолборт зохион байгуулав.  Өдөрлөгийн үеэр соёлын байгууллагууд болох Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Музей, Залуучууд театр зэрэг соёлын байгууллагууд нэгэн дор цугларч үйл ажиллагаагаа сурталчилсан байна . Тухайлбал шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, ном солилцоо, гадаад хэл дээрх номын хямдралтай худалдаа, Дарханы зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, уншигчийн карт үнэ төлбөргүй нээж үйлчилж байв.Түүнчлэн гэрээр ном олгох үйлчилгээ болон орон нутгийн түүх соёлын дурсгалт газруудын танилцуулгаас гадна манай аймагт сургалтын үйл ажиллагаа явуулах 9 их дээд сургууль, коллеж оролцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%