Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хууль сахиулах байгууллагын удирдлагуудын хамтарсан уулзалт болов.

2015-09-15

Хууль зүйн салбарт хийж буй шинэчлэлийн бодлого, хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээг орон нутгийн хууль сахиулах байгууллагын ажлын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцоог сайжруулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх  замаар төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх бодит шаардлагыг үндэслэн Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 1/1210 дугаар албан даалгавар батлагдан гарсан.

 Албан даалгаврын хүрээнд Хууль зүйн хэлтсийн даргаар батламжлуулсан журам, хуваарийн дагуу хууль сахиулах байгууллагын удирдлагын хамтарсан уулзалтыг  зохион байгуулж хэвшсэн.

 Энэ удаагийн уулзалтаар

-Шинээр батлагдан гарсан Хууль зүйн сайдын 2015 оны 1/3 дугаар албан даалгавар, түүний хэрэгжилтийг хангаж ажиллах талаар

 -Аймгийн Засаг даргаас Хууль зүйн сайдтай байгуулсан гэрээний биелэлт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн нийгэм, эзийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг эрчимжүүлж биелэлтийг ханган ажиллах талаар /Хэрэгжээгүй асуудлыг шийдвэрлэх /

 -Агентлагуудаас ирүүлдэг хугацаатай мэдээ, тайланг хугацаанд нь журмын дагуу ирүүлж байх талаар

 -”Хуулийн цаг” нэвтрүүлэгт хуваарийн дагуу оролцоход анхаарах зэрэг ажлуудыг Хууль зүйн хэлтсийн дарга танилцуулан, мэдээлэл хийж удирдлагуудтай дээрхи асуудлуудаар санал солилцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%