Малчид бод малаа таталгүй бэлчээрт нь хонуулсан, бог малаа бүтэн өдрөөр хариуллага маллагаагүй бэлчээрлүүлж орхисон, айлын насанд хүрсэн хүмүүс наадамд явсан, малаа дагаж хариулахгүй байгааг гэмт этгээдүүд судлан шөнө болохыг хүлээж байгаад гэмт хэргээ үйлддэг болохыг албаныхан тогтоожээ.
Иймд малчид та бүхэн малаа тогтмол хариулагатай байлгах, малаа гэрээт малчин, насанд хүрээгүй хүнд даатган орхихгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.