Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Зүүн хойд Азийн бүс нутгийн ИТХ-ын дарга нарын 6 дугаар Форум-д Хурлын дарга Ц.Мэндсайхан тэргүүтэй 4 төлөөлөгч оролцлоо.

2015-09-21

Япон улсын Нийгата мужид 9дүгээр сарын 3-4-нд зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн бүс нутгийн ИТХ-ын дарга нарын 6 дугаар Форум-д Хурлын дарга Ц.Мэндсайхан тэргүүтэй 4 төлөөлөгч оролцлоо. Соёлын солилцоогоор дамжуулан Зүүн хойд Ази дах хамтын ажиллагааг бэхжүүлэх ньсэдэвт тус форумд бүс нутгийн 5 орны 12 хурлын байгууллагын төлөөлөгчид оролцож, өөрийн муж, хотын түвшинд бүс нутгийн хэмжээний гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж буй өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээ, түүнд шийдвэр гаргах эрх бүхий Хурлын байгууллагын үүрэг, хариуцлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэн санал бодлоо солилцлоо. Форумаас 5 зүйлтэй Санамж бичиг-ийг батлан гаргав. Ирэх жилийн 7 дугаар форумыг БНСУ-ын Кёнсаннам муж зохион байгуулахаар тогтлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%