Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙН ДҮНГ ТАНИЛЦУУЛАВ

2015-09-23

Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад явуулж буй улсын үзлэг Дархан-Уул аймагт энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд боллоо. 

Дархан-Уул аймагт ажилласан ажлын хэсгийнхэн үзлэгийн дүнг аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатад танилцууллаа.
 
Аймгийн ИТХурал улсын үзлэгт 81.23 хувь B үнэлгээтэй дүгнэгдсэн бол аймгийн ЗДТГ 89,75 хувь B үнэлгээ авсан байна.

Аймгийн ИТХ-ын ажлын албанд төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр болон нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулж ажиллах, ИТХ-ын жилийн ажлын төлөвлөгөөнд архив, албан хэрэг хөтлөлтийн талаар тусгаж хэрэгжилтийг хангах, байгуулллагын баримт бичиг нягтлан шалгах комиссын дүрмийг шинэчлэн боловсруулах, хөтлөх хэргийн жагсаалтыг мөрдөх, онцгой байдлын үед архивын баримтыг аврах төлөвлөгөө боловсруулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байгааг ажлын хэсгээс зөвлөсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%