Монгол Улсад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хуульд заасан мөнгөн торгууль шийтгэлийг бэлэн бус хэлбэрээр оногдуулах боломжийг бүрдүүлэхэд замын цагдаагийн шалгах төхөөрөмж буюу “Police
reader” багаж орон нутагт шаардлагатай байгааг харгалзан нийслэлд ажиллаж байсан шалгах төхөөрөмжөөс аймаг бүрт 3-4 ширхэгийг олгох болсонг Хууль зүйн яамнаас мэдэгдлээ.