Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Khural.mn Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын интерактив, портал цахим хуудасны дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдаан зарлагдлаа

УИХ-ын Тамгын газар, ШХА, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл

KHURAL.MN ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ИНТЕРАКТИВ, ПОРТАЛ ЦАХИМ ХУУДАСНЫ ДЭД ЦАХИМ ХУУДСЫГ ХӨГЖҮҮЛЭХ УРАЛДААНЫ АЖЛЫН УДИРДАМЖ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

2015 оны 10-12-р сар
Зорилго: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын нэгдсэн, портал цахим хуудас khural.mn-ий аймаг, сум, дүүргийн ИТХ-ын дэд цахим хуудсыг хөгжүүлэх, тэдгээрийн мэдээ мэдээллийн чанар, стандартыг сайжруулах, ИТХ-ын санал санаачилгыг дэмжих
Хамрах хүрээ: Уралдаанд аймаг, сум, дүүргийн бүх шатны 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ) оролцох боломжтой.

Үргэлжлэх хугацаа: 2015 оны 10-р сарын 1-нээс 12-р сарын 1
Уралдааны шагналын сан: 
Шагналын сан нь 1 сая төгрөг, нийт 20 ИТХ-ыг шалгаруулна. Үүнээс аймгийн ИТХ-5, сумын ИТХ-13, дүүргийн ИТХ-2 байна. Шагнал нь ИТХ-ын Төрийн сангийн нэмэлт төсвийн данс руу шилжинэ, шагналын санхүүжилтэд санхүүгийн тайлан шаардахгүй. Цахим хуудсыг хөгжүүлж ажилласан ИТХ-ын ажлын албаны ажилтныг урамшуулна, хурлын бусад үйл ажиллагаанд зарцуулахгүй.
Уралдаанд оролцох:
Khural.mn-ий аймаг, сум, дүүргийн ИТХ-ын дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдаанд оролцох хүсэлтээ ИТХ-аас 2015 оны 9-р сарын 22-ны дотор cslg@parliament.mn цахим шуудангаар болон албан бичгээр төслийн нэгжид илгээх ба 2015 оны 11-р сарын 23-ны дотор тавигдсан шалгуурууд, тухайлан дор дурдсан 1.8-1.14 хүртэлх шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж ажилласан ажилласан талаарх тайлан ирүүлнэ. Тайлангийн загварыг төслийн нэгжээс уралдаанд бүртгүүлсэн ИТХ-ууд руу илгээнэ.
Шалгаруулах хороо, уралдааныг дүгнэх: 
УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологи, олон нийттэй харилцах хэлтэс, төслийн нэгж, төрийн бус байгууллага, khural.mn цахим хуудсыг бүтээсэн зөвлөх “Идеа Дэвэлопмент” ХХК-ы төлөөллөөс бүрдсэн шалгаруулах хороо уралдааныг дүгнэж ажиллана. Шалгаруулах хорооны гишүүд бүртгүүлсэн ИТХ-уудын дэд цахим хуудасны мэдээ мэдээлэл, нийтлэл, өгүүллийг өдөр бүр уншиж үнэлгээ өгнө. Уралдаан нь 2015 оны 12-р сарын 1-ний өдөр хүртэл үргэжилж дүнгээ гаргах ба дэд цахим хуудасны хөгжүүлэлтийг дүгнэхдээ 2015 оны 9-р сарын 1-нээс 12-р сарын 1-ний хугацааг хамруулна. 
Уралдааны шалгуур үзүүлэлт:
1. Аймаг, сум, дүүргийн khural.mn дэд цахим хуудасны нийтлэлийн агуулгын стандарт, чанар 
1.1 2015 оны 9-р сарын 1-нээс 12-р сарын 1-ний хугацаанд нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл, нийтлэл, өгүүллийн нийт тоо. Үүнд: 
Мэдээ мэдээлэл 1 оноогоор үнэлэгдэх ба тавигдах шалгуур үзүүлэлт нь:
- Хэн, хэзээ, хаана, ямар үйл ажиллагаа, үйл явдлыг, ямар зорилготойгоор хэрхэн яаж гүйцэтгэсэн ба гүйцэтгэх, энэ нь ямар үр дүнд хүрэх гэсэн 7 агуулгыг багтаасан мэдээ мэдээлэл байна. (хэн, хэзээ, хаана, ямар үйл ажиллагаа/үйл явдал, зорилго, яаж/хэрхэн, ямар үр дүнд хүрэх гэсэн 7 зүйл)
- Нийтлэл нь 2 оноогоор үнэлэгдэх ба нутгийн өөрөө удирдах байгууллагын тулгамдсан асуудлыг хөндөж ИТХ-ын Төлөөлөгч, ажлын албаны ажилтан өөрийн үзэл бодлыг тодорхой судалгаа, баримтанд тулгуурлан бичсэн 800-аас доошгүй үгтэй байна. Өгүүллээс ялгаатай нь нийтлэл бичигчийн өөрийн үзэл бодол дээр тулгуурласан, дэвшүүлсэн саналаа батлах баримт, судалгааг дурдсан байна. 
- Ярилцлага нь 2 оноогоор үнэлэгдэх ба тодорхой сэдэв, асуудлын хүрээнд ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын албаны ажилтантай ярилцаж асуулт, хариулт хэлбэрийн бүтэцтэй 800-аас дээш үгтэй байна.
- Өгүүлэл нь нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх холбогдох сэдвийг сонгож, тус хүрээн дэхь өмнөх санал, онолыг дүгнэн, улмаар өөрийн үзэл санааг дэвшүүлсэн, түүнийг батлах нотлох, баримт, үндэслэлийг бүрэн дурдаж өгсөн эрдэм шинжилгээ, судалгааны түвшний, 1500-аас дээш үгтэй ажил байна. 
1.2 Дэд цахим хуудсанд англи хэлээр мэдээ нийтэлсэн байдал, цаашид нийтлэх боломж. Англи хэлээр нийтлэгдсэн мэдээ нь 2 оноогоор үнэлэгдэнэ. 
1.3 Дэд цахим хуудсанд нийтлэгдэж буй мэдээ, мэдээллийн хэл найруулгын чанарыг сайжруулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй болох (хурлаас гаргасан дүрэм, журам, стандарт эсвэл хяналтын систем буй эсэх)
1.4 Цэсний сонголт, бүтэц, оновчтой, бүтээлч байдал: (ИТХ-ын өдөр тутмын болон Төлөөлөгчдийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойлгомжтой бүрэн хүргэх, онцлог үйл ажиллагаатай холбоотой холбогдох цэсийг үүсгэсэн зэрэг), цэс бүрт холбогдох тодорхой мэдээ, мэдээлэл нийтлэгдсэн байх. 
1.5 Нийтэлж буй мэдээ, нийтлэл, өгүүлэл зэрэг нь холбогдох ангилал цэсэндээ байршиж буй эсэх (хамааралгүй ангилалд мэдээ, нийтлэл байршсан тохиолдол нэлээдгүй тохиолдож буй)
1.6 Тус цахим хуудсанд бүртгүүлж, мэдээлэл авч, харилцсан иргэдийн тоо
1.7 Тухайн дэд цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээ, нийтлэлд иргэдээс санал, сэтгэгдэл үлдээх, санал асуулга, хэлэлцүүлэгт оролцох боломжийг бий болгосон буюу иргэд, хэрэглэгчдэд ээлтэй, интерактив байдлыг хангасан эсэх. (лайк, шэйр хийх, сэтгэгдэл үлдээх боломжтой эсэх)
1.8 Сумдын цахим хуудасны сургалтыг зохион байгуулсан байдал хэдэн сумдын дэд цахим хуудас хөгжсөн (аймгийн ИТХ-д хамаарах үзүүлэлт), сум, дүүргийн ИТХ-аас Төлөөлөгчиддөө зориулсан сургалт зохион байгуулсан эсэх
1.9 Дэд цахим хуудсыг хөгжүүлэх явцад тохиолдож буй бэрхшээлийг хэрхэн яаж шийдвэрлэдэг, хэнд ханддаг, ямар арга замаар тодруулга мэдээлэл авдаг болох 
1.10 Интернетийн холболт байнга, тогтвортой, өндөр хурдтай байж чаддаг эсэх, хэрэв интернетийн холболт найдвартай биш бол тогтвортой, өндөр хурдтай байлгах талаарх холбогдох арга хэмжээ авсан, цаашид ямар ажил, арга хэмжээ төлөвлөж буй болох
1.11 ИТХ-ын хэлтэс, байнгын хороодын үйл ажиллагаа, болон бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын цахим хуудас, бусад мэдээллийн сувгийг сурталчилсан линк, баннер зэрэг байршуулсан эсэх. 
1.12 Тус ИТХ-ын цахим хуудасыг иргэдэд сурталчилсан, мэдээлэл хүргэсэн үйл ажиллагаа зохион байгуулсан байдал
1.13 Иргэдийн интернетэд холбогдох нөхцөл хангалттай түвшинд буй эсэх болон khural.mn-нд хандах хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлсэн
1.14 Khural.mn цахим хуудасны үндсэн болон дэд цахим хуудсыг цаашид хөгжүүлэх талаар бүтээлч, бодитой санад дэвшүүлэх.

Төслийн нэгж, 2015 оны 9-р сар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%