Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сагил сумын 90 жилийн ойн баяр наадам

2015-07-17

Сумын 90 жилийн ой 2015-оны 7-р сарын  18-19-ны хооронд болохтой холбогдуулан ойг угтаж хийх ажлын  жагсаалт, хөрөнгө оруулалт, хандив тусламжийн ажлаар сумын ИТХурлын дарга, Засаг дарга, МЭҮТ-ийн мэргэжилтэн, сумын  ИТХ-ын тэргүүлэгч,  ЗДТГ-ын жолооч нарын бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг 2015-оны 1-р сарын 12- 29-ны хооронд  Улаангом, Эрдэнэт, Дархан, Зүүнхараа, Улаанбаатар, Налайх хотуудад ажиллаж тус сумын уугуул, суугуул иргэд, суманд ажиллаж амьдарч байсан хүмүүстэй уулзаж сум орны өнөөгийн байдал, сумын ойг хэрхэн тэмдэглэх, хэдэн төрлийн ажил хийх, хичнээн төгрөгийн зардал гарах, удирдлага зохион байгуулалтыг яаж хийх талаар өөрсдийн санал бодлоо хэлж  харилцан санал солилцох журмаар ажиллалаа. Дээрх хотуудад ажиллах хугацаанд нийт  230 гаруй хүнтэй ганцаарчилсан болон хэсэгчлэн  уулзаж санал бодлыг сонслоо.