Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2015-10-01

Мэндчилгээ

Эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө халуун залуу нас, бүтээлч хөдөлмөрөө зориулж, энэ цагийн хөгжил дэвшлийг бидэнд түүчээлэн авчирсан ахмад настнууд, азай буурлууд та бүхэндээ Чингэлтэй дүүргийнхээ нийт иргэд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмнөөс Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийн мэндийг чин сэтгэлийн мэндчилгээтэй хамтатган хүргэе.   
Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагын хувьд ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг билээ. Манай дүүрэг 12944 ахмад настантай. Үүнээс 55-69 насны 8902, 70-84 насны 3546, 85-89 насны 341, 90-99 насны 144, 100-108 насны долоон ахмад буурал бий. Та бүхнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, сэтгэл санааг өөдрөг байлгахад чиглэсэн ажлуудыг бид шат дараатай хийж хэрэгжүүлсээр ирлээ. Цаашид ч ая тухтай, сайн сайхан амьдралын тань төлөөх халамж, анхаарлаа улам нэмэгдүүлж ажиллах болно.
Амьралын арвин их туршлага, өргөн их мэдлэгээрээ төр, түмэндээ түшиг болж яваа буянт буурлууд та бүхэндээ урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе. Зуу насалж, зургаадай таяг тулаарай.       
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН
 ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
ДАМЖИНГИЙН БАТ-ЭРДЭНЭ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%