НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн 10 дугаар сарын 1- ний өдрийг “ Олон улсын ахмадын баяр” болгон тэмдэглэхийг албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 23 жил болжээ. Энэ өдөр улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдэх, урамшуулах, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Ахмадын баярын өдрөөр Дархан сумын удирдлагууд 31 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Дархан хотын захиргаа байх үеэс залуу нас, халуун сэтгэлээ зориулж төр түмний төлөө ажиллаж явсан буянтай буурлууддаа хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Дархан сумын 11 дүгээр багийн өндөр настан өдгөө 98 насыг зооглож буй Ишдоржийн Бадангарав Алтан гадас одонгоор энгэрээ мялаав. Ахмадууд бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад ахмад үеийнхэн талархаж буйгаа илэхрийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг хүслээ.