Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Улаанхад хотын нэрэмжит гудамжтай болно

2015-08-28

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын орлогч дарга Жин Хо Ши тэргүүтэй зочид төлөөлөгчид Архангай аймагт албан айлчлал хийлээ. Улаанхад хотын орлогч дарга Жин Хо Ши-г дагалдан Ардын засгийн ордны албан тэнхимийн дарга WU WENHUI, Барилга төлөвлөлтийн инженер ZHANG HIAOWEI, Орон сууц, хот хөдөөгийн цогцлолтын комиссын эрхлэгч GAO ZI LIN, Хөдөө ах ахуйн дэд дарга LI HONGCHENG нар хүрэлцэн ирсэн байна. Зочид төлөөлөгчид манай аймагт 4 хоногийн албан айлчлал хийх бөгөөд өнөөдөр мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр бизнес эрхлэгчидтэй уулзалт хийн хамтын ажиллагааны санал солилцлоо. 

Өвөр монголын Улаанхад хот нь манай аймагтай өнгөрөгч оноос харилцаагаа өргөжүүлж Ах дүү хотын найрамдалт хамтын ажиллагаатай болоод байгаа билээ. 

Энэ удаагийн айлчлал нь хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой бөгөөд мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцоонд хүрэх юм. 

Түүнчлэн Цэцэрлэг хотод Улаанхад хотын нэрэмжит гудамжыг тохижуулахаар төлөвлөөд байгаа ажээ. 

Улаанхад хотын орлогч дарга Жин ХО Ши орон нутгийн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд өөрийн айлчлалын талаар ярилцлага өгөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%