Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бөөрний дутагдлын өвчинг аймагтаа бүрэн эмчилдэг болно

2015-09-02

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ "Монгол Тайваны бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан"-ийн гүйцэтгэх захирал Ё.Эрдэнэтуяа нар соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт харилцан гарын үсэг зурлаа.
 
Хамтран ажиллах хамгийн анхны эхлэл нь тус сангийн зүгээс Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөрний дутагдлын өвчинг эмчлэх багаж тоног төхөөрөмжийг / диализийн аппарат / хандивлах аж.
Судлагаанаас үзэхэд бөөр, шээсний замын эмгэг буюу бөөрний өвчлөл нь Монгол улсын хэмжээнд эхний гуравт ордог өвчин аж.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн диализийн аппаратаар эмчлүүлэгсдийн оочер дараалал өндөр байдаг бөгөөд орон нутгаас очиж буй иргэд дийлэнх хувийг нь эзэлдэг судалгаа байна.

"Монгол Тайваны бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан" өмнө нь гурван аймагт уг төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ удаа Архангай аймагт хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Болор санаачлага гарган холбож өгсөн байна.
Бөөрний өвчнөөр зовж буй олон хүнд буян болсон энэхүү санаачлага удахгүй ажил хэрэг болж Архангайчууд "дахиад л" нутагтаа эмчилдэг эмчилгээний төрөл нэгээр нэмэгдэхнээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%