Монголын багш нарын баярын 49 дэх өдрийн үйл ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Аймгийн хэмжээнд ЕБС 1062 багш, СӨББ-д үндсэн 254 багш нийт 1316 багш ажилладаг бол цэцэрлэгийн туслах 255 багш СӨББ ЕБС-д нийт 712 удирдах ажилтан, албан хаагчид ажиллаж байна.
Багш нарын баярын хурлын үйл ажиллагаанд БСШУ-ны дэд сайд Б.Тулга, БСГ-ын дарга Б. Ганчулуун болон Дархан-уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Дархан-уул аймгийн Засаг дарга А.Энхболд, Дархан сумын ИТХ-ын Т.Тулгаа нар оролцсон юм.
Баярын хурлын үеэр багш сурагчдын илэрхийлэлт болон Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж боловсролын чанарын шинэчлэл, сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гаргасан шилдэг багш нартаа төрийн дээд одон медаль, БСШУЯ-ны шагнал, аймаг сумдын шагналаар 100 орчим багш нарыг шагнан урамшуулав.
Дархан-Уул аймгийн Боловсролын байгууллагуудын боловсролын чанарын шинэчлэл, “ Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй технологи, багшийн хөгжил, сургалтын таатай орчныг бий болгоход оруулсан бодит хувь нэмрийг үнэлж АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ сургуулиар 15 дугаар сургууль, АЙМГИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ цэцэрлэгээр 10 дугаар цэцэрлэг, БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ сургуулиар 9 дүгээр сургууль, СУРГАЛТЫН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛСЭН сургууль Энэрэл цогцолбор, 21 дүгээр цэцэрлэг, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТСАН цэцэрлэгээр 7 дугаар цэцэрлэг, ХУВИЙН ХЭВШЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ цэцэрлэгээр Хааны хүүхдүүд цэцэрлэгийг тус тус шалгаруулж өргөмжилсөн бөгөөд Оюуны ирээдүй цогцолбор сургууль ” УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ”-ийн болзол хангасан тул БАТЛАМЖ олгов. 2015 оны 09 дүгээр сарын 19-27-ны хооронд Монголын багш нарын өдрийг угтсан спортын тэмцээн зохиогдсон бөгөөд тус тэмцээний нэгдсэн дүнгээр шалгарсан шилдэг багууд болох 18 сургууль, Од цогцолбор сургууль, Оюуны ирээдүй цогцолбор сургуулиудын багийн шагналыг гардууллаа.