Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Архангайн хөгжил цэцэглэлтэнд аймгийн ахмадууд ОНЦ дүн тавьлаа

2015-09-27

Архангай аймагт Гудамж төсөл хэрэгжсэнээр нутагтаа ирсэн зочид төлөөлөгчдөд аймгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг автобустай аялал хийн танилцуулдаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэхүү аймагтай танилцуулах автобустай аялалын маршрут нь Нутгийн захиргааны ордноос хөдлөн - Спортын сургууль - Шинэ хороололд зогсож дурсгалын зураг татуулах, 24-ийн уулзвар - 9-р зам /Хуучин тээврийн товчооныы эсрэг талын Гост трейдийн урдуур гарч Зүүн талын төв зам руу орох/ - Нарангийн уулзвараар өгсөөд 12 дэлгүүрийн уулздараар урагш эргэн Эрдэнэбулган сумын араар Хан-Оюутын араар гарч 2-р 10 жилийн сургуулийн зүүн талын замаар /13-р цэцэрлэг дээр зогсох/, Тагнуулын хэлтсийн урдуур Сүндэр зочид буудлын хажуугаар гараад /ХДТ-ын зогсоол дээр очиж зогсох/, Захын уулзвараар дээш өгсөөд Нэгдсэн эмнэлгийн гэрлэн дохиотой уулзвараар эргэж АР мөнгөн чагнуур Өрхийн эмнэлгийн гэрлэн тойргоор тойрч Бурхан багшийн сэрэг дээр очин дурсгалын зураг татуулснаар аялал дуусах юм байна. 
Энэ удаагийн ээлжит автобустай аялалд Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Архангай аймгийн сум бүрээс ирсэн ахмадын төлөөлөл болоод сумдын байгаль орчны байцаагч нар хамрагдав.

Хамгийн их эмоци, чин сэтгэлийн урмын үгс, баяр бахдал ахмадуудаас илэрч байлаа. 
Учир нь хаана юу болоод байгааг төдийлэн биеэр очиж үзээд байх боломжгүй буурайнууд энэ аялалаар ёстой нэг дүүрэн мэдээлэлтэй, дундаршгүй хууч яриатай болж сэтгэл өөдрөг байлаа.

- Аймаг маань гоё болжээ хүүхээ хэмээн сэтгэл өөдрөг хамт алхах буурлуудаа хараад урлаг спорт гээд уламжлал болсон арга хэмжээнүүдээрээ хязгаарлалгүй юм үзэж нүд тайлах, мэдэж ойлгоогүй асуудлын учрыг таниулах боломжийг олгосон аймгийнхаа удирдлагуудыг зөв зүйл хийжээ хэмээн бодож явлаа.

Архангайн хөгжил цэцэглэлтэнд аймгийн ахмадууд ОНЦ дүн тавьлаа. 
Цаашлаад сумандаа очоод учир мэдэх хүмүүст нь хэлээд сумаа хөгжүүлнэ гэсэн иргэний зоригтой ахмадууд ч цөөнгүй байсныг энд бичих хэрэгтэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%